4DlogoV24D Лоттерей:Та 0-9 хүртэл тооноос 4 тоо бөглөнө.  Тоглоомны онцлог нь та хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавьж бооцооны дүнгээ 500, 1000, 2000 дахин  өсгөх ба 1 удаагийн оролдлогоор та 3 удаа азаа үзэх боломжтой. Мөн таны хожлын мөнгөн дүн 10 сая, 100 сая, 500 сая гээд хэд ч байж болно. Гагцхүү таны тавих бооцооны дүнгээс л хамаарна. Энэ бол 4D Лоттерей юм.

Бөглөх хуудас:

4D Bogloh huudas

Та тасалбар борлуулах цэгээс тоглох хуудас авч өөрт аз авчрах дөрвөн тоог бөглөнө.
1 тоо 4 удаа давтагдаж болно. 1-1-1-1, 2-2-2-2 гэх мэт. Хоргонд 0-9 хүртэлх тоотой 40 ширхэг бөмбөлөг байгаа.

Таны бөглөсөн 4 тоо яг дарааллын дагуу таарвал та азтан болно
1 удаагийн тоглолтоор 3 удаа азаа үзэх боломжтой. (1, 2, 3-р зэрэгт)
Тасалбар дээр дөрвөн тооноос илүү тоо бөглөж болохгүй.

Тасалбар авах:
Азын тоо бөглөсөн тоглох хуудсыг борлуулагчид өгч терминалаар баталгаажуулан тасалбар авна. Хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавьж тоглодог 3 төрлийн хонжвортой.
Хонжворын төрөл:
1-р зэрэг: Тавьсан бооцооны дүн 2000 дахин өснө. (Жишээ нь: 500төг * 2.000 = 1.000.000 төгрөг хожно)
2-р зэрэг: Тавьсан бооцооны дүн 1000 дахин өснө. (Жишээ нь: 500төг * 1.000 = 500.000 төгрөг хожно)
3-р зэрэг: Тавьсан бооцооны дүн 500 дахин өснө. (Жишээ нь: 500төг * 500 = 250.000 төгрөг хожно)
Татвар: Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.2.3.-р зүйлд заасны дагуу шагналын дүнгээс 40% суутгагдана.