6DlogoV26D Лоттерей:Та 0-9 хүртэл тооноос 6 тоо бөглөж 5 төрлийн хонжворын эзэн болох боломжтой. Энэхүү лоттерейн онцлог бол таны бөглөсөн 6 тоо “эхнээсээ эсвэл сүүлээсээ таарах” гэсэн 2 боломжоор таны азтан болох магадлалыг тань өсгөх болно. 1 хувилбараар нэг удаа тоглох үнэ 550 төгрөг бөгөөд хэрэв таныг тэр өдрийн тэнгэр ивээх юм бол 50.000.000 төгрөг таных. Энэ бол 6D Лоттерей юм.

Бөглөх хуудас:

6Dhuudas

Та тасалбар борлуулах цэгээс тоглох хуудас авч өөрт аз авчрах зургаан тоог бөглөнө.

1 тоо 6 удаа давтагдаж болно. Хоргонд 0-9 хүртэлх тооны 60 ширхэг бөмбөлөг байгаа.

Таны бөглөсөн 6 тоо яг дарааллын дагуу, эсвэл эхнээсээ эсвэл сүүлээсээ 2-5 тоо  дарааллын дагуу таарвал та азтан болно.

Тасалбар дээр зургаан  тооноос илүү тоо бөглөж болохгүй.

Тасалбар авах:

Азын тоо бөглөсөн тоглох хуудсаа борлуулагчид өгч терминалаар баталгаажуулан тасалбар авна. Тоглолтонд нэг хувилбараар 550 төгрөгөөр оролцоно. Та хэдэн ч хувилбараар тоглож болно.

 

Хонжворын төрөл:

Хонжворын ангилал Хонжворын нэгдлүүд          Хонжворын дүн ()
6D Жекпот Дараалсан бүх 6 тоо 50,000,000
II зэргийн хонжвор Дараалсан эхний ба сүүлийн 5 тоо 1,500,000
III зэргийн хонжвор Дараалсан эхний ба сүүлийн 4 тоо 150,000
IV зэргийн хонжвор Дараалсан эхний ба сүүлийн 3 тоо 15,000
Урмын хонжвор Дараалсан эхний ба сүүлийн 2 тоо 1,500

 

Татвар: Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.2.3.-р зүйлд заасны дагуу шагналын дүнгийн 40% суутгагдана.