1. Үндэсний Лоттерейн билетийг дуурайлгах буюу хуурамчаар үйлдэхийг хориглоно.
  2. Үндэсний Лоттерейн билет нь Монгол улсын хууль тогтоомж,холбогдох дүрэм журмын дагуу хэвлэгдэн зарагдана.
  3. Билет нь нүүрэн хэсэгт заагдсан өдрийн тоглолтонд оролцох эрхтэй ба зөвхөн Төв компьютерт бүртгэгдсэнээр баталгаажин хүчинтэйд тооцогдоно. Хэрэв Төв компьютер билетийг хүчингүйд тооцвол билет хүчин төгөлдөр бусад тооцогдоно.
  4. Ямар нэгэн байдлаар засвар хийсэн, балласан, урагдсан, унших боломжгүй, гэмтсэн, хуурамчаар үйлдсэн болон Төв компьютерт танигдахгүй болсон билетэнд хонжвор олгохгүй.
  5. Болзол хангасан билетийн хонжворыг Үндэсний Лоттерейн тохирол гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор олгоно. Энэ хугацаанаас хэтэрсэн хонжворыг олгохгүй.
  6. Үндэсний Лоттерейн билет худалдаж авах болон хонжвор авах эрхтэй хүн нь 18 нас хүрсэн зөвхөн Монгол улсын иргэн байна. Үндэсний Лоттерейг эрхлэн явуулагч компани болон лоттөрейн үйл ажиллагаанд шууд оролцон ажилладаг байгууллагын ажилтнууд болон гэр бүлийн гишүүдийн хожил хүчингүй байна.
  7. Монгол улсын Хүн амын орлогын албан татварын тухай хуулиас: "22.1.3 Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод албан татвар ноогдуулах орлогыг түхайн орлогын дүнгээр тооцно "23.2.3 Энэ хуулийн "22.1.3-т заасан орлогын дүнд 40 хувиар татвар ноогдуулна

Үндэсний Лоттерейн билетийн худалдаалах үнэд НӨАТ орсон болно