642logoV26/42 Лоттерей: Та 1-42 хүртэлх тооноос 6 тоо бөглөнө. Таны бөглөсөн 6 тоо дараалал харгалзахгүйгээр 6-уулаа гараад ирвэл 120 сая төгрөг таных. Мөн энэхүү лоттерейн бас нэг онцлог нь таны азтан болох магадлалыг нэмэгдүүлэх үүднээс бонуc бөмбөг буюу нэмэлт нэг бөмбөг хамгийн сүүлд гарч ирэх болно. Ингэснээр таны бөглөсөн 6 тоотой хавсран таныг азтан болгох шат руу нэг алхам дөхүүлж өгнө гэсэн үг. Хамгийн сонирхолтой, хамгийн өндөр хонжвор бүхий 6/42 Лоттерейг та бүхэн заавал тоглоорой.
Бөглөх хуудас:

642huudas

Та тасалбар борлуулах цэгээс тоглох хуудас авч өөрт аз авчрах зургаан тоог бөглөнө.

1 тоог 1 удаа бөглөнө. Хоргонд 1-42 хүртэлх тооны 42 ширхэг бөмбөлөг байгаа.

Тасалбар дээр зургаан  тооноос илүү тоо бөглөж болохгүй.

Тасалбар авах:

Азын тоо бөглөсөн тоглох хуудсаа борлуулагчид өгч терминалаар баталгаажуулан тасалбар авна. 1 удаагийн тоглолтонд нэг хувилбарын 990 төгрөг төлж оролцоно.

Хонжворын төрөл:

Таны бөглөсөн 6 тоо дараалал харгалзахгүйгээр таарвал та азтан болно.

Нэмэлтээр бонус 1 бөмбөлөг гарч ирэх бөгөөд энэ нь таны азтан болох боломжийг нэмэгдүүлнэ.

Хонжворын ангилал  Хонжворын нэгдлүүд 990 төгрөгийн тасалбарын хонжвор
Жекпот-1 Үндсэн 6 тоо 120,000,000 ₮
Жекпот-2 Үндсэн 5 тоо + бонус тоо 12,000,000 ₮
III зэргийн хонжвор Үндсэн 5 тоо 900,000 ₮
IV зэргийн хонжвор Үндсэн 4 тоо + бонус тоо 300,000 ₮
V зэргийн хонжвор Үндсэн 4 тоо 20,000 ₮
Урмын хонжвор Үндсэн 3 тоо + бонус тоо 10,000 ₮

 

Татвар: Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.2.3.-р зүйлд заасанчлан, шагналын дүнгийн 40% суутгагдана.