БИДНИЙ ТУХАЙ

Монгол улсад шинэ зууныг тэмдэглэсэн 2011 оны 10 сарын 25-ны өдөр Монголын Үндэсний Лоттерей (МҮЛ) нь олон улсын алдартай өндөр хонжвор бүхий лоттерей тоглоомууд болох жекпот лото болон тоог урьдчилан таамагладаг тоглоомуудыг нийгэмд танилцуулахаар Улаанбаатарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн билээ.

Улс орны газар нутгийн байдал болон эдийн засаг хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед МҮЛ нь хүмүүст шинэ итгэлийг авчирч, дэлхийн энэ хэсэгт урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хамгийн том жекпот хонжвор бүхий шагналтай сэтгэл хөдөлгөм жинхэнэ лоттерейгоор Монголчуудын хүсэл эрмэлзэл, мөрөөдлийг өөрчилж байна.

Анх 6/42 Жекпот лото (120 сая төгрөгийн жекпот шагналтай) болон 6D (50 сая төгрөгийн жекпот шагналтай) гэсэн 2 төрлийн лоттерейн тоглоомыг танилцуулсан ба анхны тохирлын арга хэмжээ 2011 оны 12 сарын 15 нд зохион байгуулагдсан. Дараа нь, 3 дахь тоглоом болох 4D-г 2012 оны 04 сарын 21 нд танилцуулсан ба хонжворын зэргээс хамаарч азтан хэдэн ч төгрөг хожих боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар МҮЛ нь хэрэглэгчиддээ нийт 3 төрлийн лоттерей тоглоомуудад оролцох боломжийг олгож байгаа ба тохирол Даваа, Лхагва болон Баасан гараг бүр 17:30 минутанд өөрийн Монголын Үндэсний Лоттерей болон Ikon News Facebook хуудсаар шууд дамжуулагдаж байна.
Олон нийт болон хэрэглэгчдийнхээ ая тухад нийцүүлэн, МҮЛ нь борлуулалтын цэгүүдээ Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, супермаркет, худалдааны зах, кино театр зэрэг газруудад байгуулсан.

Гадаадад, лото нь хамгийн том саятанг төрүүлдэг, сэтгэл хөдөлгөм бодит зүйл билээ. МҮЛ нь Монголын ард түмэнд хүсэл мөрөөдлөө хайх мөн лоттерейн тоглоомуудад хөрөнгө оруулсанаар мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгож байна.
Лоттерейгоор дамжуулан, МҮЛ нь нийгэмд ажлын байрыг бий болгох мөн Засгийн газарт татварын орлогын эх үүсвэрийг бий болгосноор эдийн засгийг өсгөхөд тус дэм болж байна.

Идэвхтэй лоттерейг Монголд хөгжүүлэх, хүн бүрт хормын төдийд амьдралаа сайн сайхнаар өөрчлөх боломж олгох, нэр төртэй, нийгмийн хариуцлагатай компани болох, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нь бидний гол зорилго билээ.